- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ,ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалаар хүчингүй/

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалаар хүчингүй
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2013оны 3 сарын 7-ны өдөр Дугаар 68 Улаанбаатар хот
Журам, зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, "Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"-ыг хоёрдугаар, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам"-ыг гуравдугаар, "Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргах өргөдлийн маягт"-ыг дөрөвдүгээр, "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүртгэх дэвтрийн загвар"-ыг тавдугаар, "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт, багц цаг бүрдүүлсэн хэлбэрийг бүртгэх код"-ыг зургаадугаар, "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг долоодугаар, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг наймдугаар, "Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт"-ыг есдүгээр, " Зөвшөөрлийн шалгалтын комиссын гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэгийн маягт"-ыг аравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв (Ч.Бат-Эрдэнэ)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг), Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр)-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2008 оны 199 дүгээр тушаал, 2011 оны 280 дугаар тушаал, 2012 оны 404 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.
САЙД Н.УДВАЛ
Текст томруулах
A
A
A
