A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 160

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт"-д "37. Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл" гэсэн хэсгийг хавсралт ёсоор нэмсүгэй.

2. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ