- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 157
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа "Эрчим корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн газрыг Эрчим хүчний яамны харьяанд шилжүүлсүгэй. /ЗГ-ын 2013-6-8-ны 206-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. "Эрчим корпораци" ТӨҮГ-ын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг орон тоо, төсвийн хамт "Эрчим хүчний үндэсний төв" ТӨҮГ-т балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай. /ЗГ-ын 2013-6-8-ны 206-р тогтоолоор хүчингүй болгосон/
3. Эрчим хүчний хөгжлийн төвийн бүтэц, зохион байуулалт, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтын "Б. Төрийн өмчид түшиглэн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн (СТҮБ) корпорациуд" гэсэн хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
