- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-3-ны 122-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 166
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Цэргийн анги, байгууллагыг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд "Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор" гэснийг "Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээлэл болон" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A
