- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 174
Улаанбаатар хот
ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 10.1.14-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зохицуулсан жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Жагсаалтад заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
