- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаар тушаалаар хүчингүй болсон.

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаар тушаалаар хүчингүй болсон.
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 05 дугаар Дугаар 120 Улаанбаатар хот сарын 31-ний өдөр
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
Журам батлах тухай
1."Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид олгох гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах, шалгалт авах асуудлыг батлагдсан журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар /Э.Хангай/, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Х.Пүрэвсүрэн/-т тус тус даалгасугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Батцэцэг/-т үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2013 оны 75, 112 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
