- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ТҮНШ ОРНООР ОРОЛЦОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 190
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ТҮНШ ОРНООР ОРОЛЦОХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2015 оны 3 дугаар сард зохион байгуулагдах "Ай Ти Би Берлин-2015" аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохыг дэмжсүгэй.
2. "Ай Ти Би Берлин-2015" аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох бэлтгэл ажлыг хангах зорилгоор Үндэсний хороо байгуулах тухай санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
