- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 196
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22.2.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Стандартчилал, хэмжил зүйн газрыг Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-д гишүүнээр элсэхийг дэмжсүгэй.
2. Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-ын гишүүнчлэлийн татварын зардлыг байгууллагын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Стандартчилал, хэмжил зүйн газар (Г.Энхтайван)-т зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A
