A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

ЗӨВЛӨХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Хөгжлийн банкны тухай хуулийн 19.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтворжсонтой холбогдуулан 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан "Монгол Улсын Хөгжлийн банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн банк болон Удирдлагын баг хооронд байгуулах Удирдлагын гэрээ"-г дуусгавар болгож, "Зөвлөхийн гэрээ"-г Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн банктай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Хөгжлийн банк байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 195 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай" Засгийн газрын 2011 оны 151 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР