A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 198

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан "Цахим (биометрийн) дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД