A

A

A

Бүлэг: 1979

 

 МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 04 сарын 11 өдөр

 Дугаар  26

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын дээд хэмжээг 15 846 846 804 /арван таван тэрбум найман зуун дөчин зургаан сая найман зуун дөчин зургаан мянга найман зуун дөрөв/ төгрөгөөр тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД