- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 38
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг сонгосугай.
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
