- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 36
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын зарим ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Дашзэвэгийн Зоригт, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
