- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-27-ны 157-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 206
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 157 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "… Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газартай нэгтгэсүгэй." гэснийг "… Эрчим хүчний яамны харьяанд шилжүүлсүгэй." гэж өөрчлөн, 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
