A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 207

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан "Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-д заасан "XYIII.1.34. Сумдын 0,4 кВ-ын ЦДАШ, дэд станцын иж бүрэн шинэчлэл", "XYIII.2.4. ДЦС-2-ын зуухны шинэчлэл (Улаанбаатар)", "XYIII.3.3. "ДЦС-4"-т зуухнуудын үнс, утааны хийн ялгаруулалтыг бууруулах технологи нэвтрүүлэх (Улаанбаатар)" гэсэн төсөл, арга хэмжээг тус тус хассугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ