A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 208 хот

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг "Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт" Улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.

2. "Барилгын хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын "Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори"-ийг батлагдсан орон тоо, цалингийн сан, бусад зардлын хамт "Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт"-д зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-д даалгасугай.

3. "Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт"-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн "Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ