- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 43
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431дүгээр зүйлийн 431.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.
2.Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээн ажиллуулахаар тогтоосугай.
3.Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулахаар тогтоосугай.
/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаар тогтоолоор хасалт хийсэн./
4.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хот, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод Монгол Улсын Консулын газрыг тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
