A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 221

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын шилдэг хоршоо шалгаруулах журам"-ыг хавсралт ёсоор баталж 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Улсын шилдэг хоршоог шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2021 оны 40 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 9 дэх дэд заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2022 оныг "Хоршооны хөгжлийг дэмжих жил" болгон зарласугай.

2. "Хоршооны хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Засгийн газарт танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосугай.

3. "Хоршооны хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Жижиг, дунд үйлдвэрийн газар (Я.Эрдэнэсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 26-д "Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Хоршооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж өөрчилсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН