A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 224

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан "Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-д заасан "XXYIII.1.10. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж (Ховд) 2,000.0" гэсэн төсөл, арга хэмжээг хассугай.

2. "Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж (Ховд) 2,000.0" төсөл, арга хэмжээг худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Ховд аймгийн Засаг дарга (Д.Цэвээнравдан)-д даалгасугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА