A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 229

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 28.4, Төрийн албаны тухай хуулийн 28.9 -ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журам"-ыг хавсралт ёсоор баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. "Сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ"-г "Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт болгон баталсугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.)

3. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс олгоход шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР