- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 1995-12-23-ны 241-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 227
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 749-776 дахь заалт нэмсүгэй:
749. Дурсгалын нэр: ДЭЭЛ Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: XIII-XIY зуун Хадгалагдаж буй газар: Монголын үндэсний музей Дурсгалын шинж байдал: Торго, 124х94см. Хээ угалзтай торгоор хийсэн. Зах болон баруун ханцуйн үзүүр, баруун талын хормой сэмэрч урагдсан, зүүн ханцуйнаас тасарч байхгүй болсон. Хормойн хоёр талд нугалаастай, ташуу энгэртэй дээл. Хувийн дугаар: Ү.2005-11-1
750. Дурсгалын нэр: ДЭЭЛ Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: XIII-XIY зуун Хадгалагдаж буй газар: Монголын үндэсний музей Дурсгалын шинж байдал: Торго, 130х105см. Хээтэй, хул шаргал торгоор хийсэн. Хормойн гол хэсэг болон баруун талын ханцуй, энгэр, зүүн талын ханцуйны голын хэсгээс тасарч алга болсон. Хувийн дугаар: Ү.2005-11-2
751. Дурсгалын нэр: ДЭЭЛ (ЯЗГУУРТНЫ) Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: XIII- XIY зуун Хадгалагдаж буй газар: Монголын үндэсний музей Дурсгалын шинж байдал: Торго, 135х95см. Ханцуй болон хормой, захаараа угалз хээтэй бор шаргал өнгийн торгон дээл. Хормойн гол хэсэг, зүүн талын ханцуйн хэсэг, энгэрийн зарим хэсэг сэмэрч байхгүй болсон. Хувийн дугаар: Ү.2005-11-3
752. Дурсгалын нэр: БҮСНИЙ ЧИМЭГЛЭЛ Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: XIII- XIY зуун Хадгалагдаж буй газар: Монголын үндэсний музей Дурсгалын шинж байдал: Алт, зэс. 20 ширхэг алт шармал чимэглэл, 1 ширхэг жижиг товруутай. Нийт 21 ширхэг. Голдоо 5 цагирагтай шармал чимэг 1ш, 6.5х2.3см, жин 12.84гр. Голдоо 3 цагирагтай шармал чимэг 10ш, 4.6х2.2см, жин 102.80гр. Голдоо 1 цагирагтай шармал чимэг 4ш, 2.4х2.2.см, жин 21.62гр. Дөрвөн дэлбээт цэцгэн хэлбэртэй чимэг 4ш, 3.7х3.7см, жин 45.17гр. Шармал арал 1ш, 3.4х2.5см, жин 10.35гр. Жижиг товруу чимэг 1ш, диаметр 1.4 см, жин 2.04гр. Хувийн дугаар: Ү.2003х-6-2
753. Дурсгалын нэр: БУРХАН БАГШ Бүтээлч: Нэр нь тодорхойгүй Холбогдох он цаг: XYIII зуун Хадгалагдаж буй газар: Богд хааны ордон музей Дурсгалын шинж байдал: Зээгт наамал. Торго, сувд, шүр,168х123см, хүрээ торго 313х180см. Хувийн дугаар: 24-3-06
754. Дурсгалын нэр: САЙН ЦАГИЙН МЯНГАН БУРХАН Бүтээлч: Нэр нь тодорхойгүй Холбогдох он цаг: ХХ зууны эх Хадгалагдаж буй газар: Богд хааны ордон музей Дурсгалын шинж байдал: Шүтээн зураг. Даавуу, шороон будаг, эх зураг 92х60см, хүрээ 176х91см. Хувийн дугаар: 24-6-564
755. Дурсгалын нэр: САЙН ЦАГИЙН МЯНГАН БУРХАН Бүтээлч: Нэр нь тодорхойгүй Холбогдох он цаг: ХХ зууны эх Хадгалагдаж буй газар: Богд хааны ордон музей Дурсгалын шинж байдал: Шүтээн зураг. Даавуу, шороон будаг, эх зураг 60х92 см, хүрээ 91х176 см. Хувийн дугаар: 24-2-565 756. Дурсгалын нэр: САЙН ЦАГИЙН МЯНГАН БУРХАН Бүтээлч: Нэр нь тодорхойгүй Холбогдох он цаг: ХХ зууны эх Хадгалагдаж буй газар: Богд хааны ордон музей Дурсгалын шинж байдал: Шүтээн зураг. Даавуу, шороон будаг, эх зураг 60х92 см, хүрээ 91х176 см. Хувийн дугаар: 24-2-563
757. Дурсгалын нэр: УЛААН ЖАМСРАН БУРХАНЫ ЦАМ БҮЖГИЙН ИЖ БҮРЭН ӨМСГӨЛ Бүтээлч: Хүрээний нэрт урлаач Пунцаг-Осор, монгол урчууд Холбогдох он цаг: XIX зуун Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей Дурсгалын шинж байдал: Жамсран бурханы цам бүжгийн иж бүрэн өмсгөл: дээл, хормогч, цээживч, бэгз хормогч, бүс, хос гутал, эрхи, арилд, нум, сум, туг болон долоон хор нийт 18ш. Хувийн дугаар: Г-42-312 (Жамсрангийн дээл) Г-42-313 (Жамсрангийн хормогч) Г-42-314 (Жамсрангийн цээживч) Г-42-315 (Жамсрангийн бэгз хэмээх хормогч) Г-42-316 (Жамсрангийн бүс) Г-42-317 (Жамсрангийн гутал) Г-42-318 (Жамсрангийн эрхи) Г-42-319 (Жамсрангийн арилд) Г-42-320 (Жамсрангийн нум) Г-42-321 (Жамсрангийн сум) Г-42-322 (Жамсрангийн туг) Г-42-323 (Жамсрангийн хор) Г-42-324 (Жамсрангийн хор) Г-42-325 (Жамсрангийн хор) Г-42-326 (Жамсрангийн хор) Г-42-327 (Жамсрангийн хор) Г-42-328 (Жамсрангийн хор) Г-42-278 (Жамсрангийн хор)
758. Дурсгалын нэр: В.И.ЛЕНИНИЙ ХӨРӨГ Бүтээлч: Б.Шарав (Марзан Шарав) Холбогдох он цаг: 1922 oн Хадгалагдаж буй газар: Монголын уран зургийн галерей Дурсгалын шинж байдал: Монгол зураг. Даавуу, гуашь. 152х98см. Хувийн дугаар: 52.05
759. Дурсгалын нэр: "ТАЛЫН АЙЛ" Бүтээлч: Төрийн соёрхолт, Ардын зураач Н.Цүлтэм Холбогдох он цаг: 1955 он Хадгалагдаж буй газар: Монголын уран зургийн галерей Дурсгалын шинж байдал: Уран зураг. Зотон, тос. 77х159см. Хувийн дугаар: 55.11
760. Дурсгалын нэр: "АЖЛЫН ДАРАА" Бүтээлч: Төрийн соёрхолт, Ардын зураач Г.Одон Холбогдох он цаг: 1958 он Хадгалагдаж буй газар: Монголын уран зургийн галерей Дурсгалын шинж байдал: Уран зураг. Зотон, тос. 160х200см. Хувийн дугаар: 58.55
761. Дурсгалын нэр: "АЗАРГАНЫ НОЦОЛДООН" Бүтээлч: Төрийн соёрхолт, Ардын зураач О.Цэвэгжав Холбогдох он цаг: 1958 он Хадгалагдаж буй газар: Монголын уран зургийн галерей Дурсгалын шинж байдал: Уран зураг. Зотон, тос. 147х200см. Хувийн дугаар: 58.56
762. Дурсгалын нэр: "ӨВГӨН ХУУРЧ" Бүтээлч: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэн Холбогдох он цаг: 1958 он Хадгалагдаж буй газар: Монголын уран зургийн галерей Дурсгалын шинж байдал: Монгол зураг. Цаас, гуашь. 60х80см. Хувийн дугаар: 58.34
763. Дурсгалын нэр: ХАРХОРУМЫН МОНГОЛ БИЧЭЭСТ 1-Р ХӨШӨӨНИЙ ХУГАРХАЙ Бүтээлч: Тогоонтөмөр хааны зарлигаар Шү Юрэн хэмээх хятад түшмэл бүтээсэн. Холбогдох он цаг: 1346 он Хадгалагдаж буй газар: Хархорум музей Дурсгалын шинж байдал: Боржин чулуун хөшөөний дөрвөн хэсэг. 1. Боржин чулуу. Өндөр 63см, өргөн 48см, зузаан 40см 2. Боржин чулуу. Өндөр 48см, өргөн 32см, зузаан 39см 3. Боржин чулуу. Өндөр 34.5см, өргөн 45см, зузаан 40см 4. Боржин чулуу. Өндөр 13см, өргөн 21см, зузаан 15см 13-р зууны улс төрийн үйл хэргийг уйгаржин монгол бичиг болон хятад ханз үсгээр бичсэн. Бичээсийн утга нь "1220 онд Чингис хаан Хархорумыг үүсгэн байгуулах зарлиг буулгасан. Өгэдэй хаан ордноо барьсан. Мөнх хаан буддын их сүм байгуулсан. Тогоонтөмөр хааны үед сэргээн засварласан" гэсэн байна. Хувийн дугаар: Y.2010.1.11 ХХМ2012.3.36 ХХМ2012.3.37 ХХМ2012.3.38
764. Дурсгалын нэр: ХАРХОРУМЫН АРАБ БИЧИГТЭЙ ХӨШӨӨ Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: 1341 он Хадгалагдаж буй газар: Хархорум музей Дурсгалын шинж байдал: Боржин чулуу. өндөр 162см, өргөн 81см, зузаан 24см, Суурь: урт 112см, өргөн 65 см, зузаан 27см, Соёмбо: Өргөн 27, урт 61см нүүрэн талд 38 мөр араб бичээстэй, дээр нь соёмбо сийлсэн. Ар талд түвд, санскрит, уйгуржин монголоор маанийн 6 үсэг бичсэн. Хувийн дугаар: ХХМ2010.1.32
765. Дурсгалын нэр: ХАРХОРУМЫН МОНГОЛ БИЧЭЭСТ 2-Р ХӨШӨӨ Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: 1347-1348 он Хадгалагдаж буй газар: Хархорум музей Дурсгалын шинж байдал: Боржин чулуу. Хөшөөний өндөр 241см, өргөн 89см, зузаан 27см, Суурь: урт 105см, өргөн 78см, өндөр 45см. Хувийн дугаар: ХХМ2010.1.31
766. Дурсгалын нэр: ХОТГОР ИЛД Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: XIII зууны үе Хадгалагдаж буй газар: Монгол цэргийн музей Дурсгалын шинж байдал: Төмөр. урт 80,7см, өргөн 3,7см, жин 800 гр Илдний голоор өргөн 1,3см, нарийн нь 0,2мм хоёр ховилтой. Хувийн дугаар: Ү-91-6-1
767. Дурсгалын нэр: ЧОНОН ХӨШӨӨ Бүтээлч: 1956 онд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын ам гэдэг газраас археологич Ц.Доржсүрэн малтлагаар олсон. Холбогдох он цаг: YI зуун Хадгалагдаж буй газар: Архангай аймгийн музей Дурсгалын шинж байдал: Боржин чулуу. Согод бичээстэй, гэрэлт хөшөөний өндөр 194см, мэлхий чулуун суурийн өндөр 46см, нийт өндөр нь 238см. Оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чонын дүрсийг сийлсэн. Хувийн дугаар: Y-1957-98
768. Дурсгалын нэр: ХҮРЭЛ МОРЬ Бүтээлч: Тодорхойгүй Холбогдох он цаг: МЭӨ YII-III зууны үе Хадгалагдаж буй газар: Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музей Дурсгалын шинж байдал: Хүрэл цутгамал. Өндөр 11см, урт 16см, жин 475 гр. Хувийн дугаар: 1967.21
769. Дурсгалын нэр: ИЛГЭН ДЭЭЛ (ЭМЭГТЭЙ) Бүтээлч: 2005 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нартын хадны агуйгаас археологич С.Хүрэлсүх, Р.Мөнхтулга малтан олж судалсан. Холбогдох он цаг: XIII-XIYзуун Хадгалагдаж буй газар: Дорноговь аймгийн музей-сургалт судалгааны төв Дурсгалын шинж байдал: Илгэн, энгэр, захны хэсэг байхгүй, дээлийн хоёр ханцуйн хоорондох зай 222см, мөрний хэсгээс хормой хүртэл 145см. Хувийн дугаар: 08-02
770. Дурсгалын нэр: ДААВУУН ДЭЭЛ (ЭМЭГТЭЙ) Бүтээлч: 2005 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нартын хадны агуйгаас археологич С.Хүрэлсүх, Р.Мөнхтулга малтан олж судалсан. Холбогдох он цаг: XIII-XIYзуун Хадгалагдаж буй газар: Дорноговь аймгийн музей-сургалт судалгааны төв Дурсгалын шинж байдал: Даавуу, торго. Зүүн ханцуй нь тохойноос урагш урагдаж алга болсон, баруун ханцуйны үзүүрээс зүүн ханцуйны үлдсэн хэсэг хүртэл 155см, дээлийн захаас хормой хүртэл 156см. Хувийн дугаар: 08-05
771. Дурсгалын нэр: ТОРГОН ДЭЭЛ (ЭМЭГТЭЙ) Бүтээлч: 2005 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нартын хадны агуйгаас археологич С.Хүрэлсүх, Р.Мөнхтулга малтан олж судалсан. Холбогдох он цаг: XIII-XIYзуун Хадгалагдаж буй газар: Дорноговь аймгийн музей-сургалт судалгааны төв Дурсгалын шинж байдал: Улаан торго. Цээж хэсэг бүтэн, хормой болон баруун ханцуйн үзүүрийн хэсэг байхгүй, зүүн ханцуйны үзүүрээс баруун ханцуйн сэмэрхий хүртэл 158см, захаас хормой хүртэл 132см. Хувийн дугаар: 08-06
772. Дурсгалын нэр: ДАРЬГАНГА ЭХНЭРИЙН ТОЛГОЙН ГОЁЛ ХАВЧААР Бүтээлч: Ш.Дондов Холбогдох он цаг: 1906-1907 он Хадгалагдаж буй газар: Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей Дурсгалын шинж байдал: Толгойн гоёл: мөнгө, шүр, даавуу, өндөр 6см, жин 820гр. Хавчаар: мөнгө, шүр, ундрам, даавуу, хялгас, өргөн 7,5см, урт 151см, жин 1510гр. Хувийн дугаар: СҮМ1959.3.1 (Толгойн гоёл) СҮМ1959.3.2 (Толгойн хавчаар)
773. Дурсгалын нэр: ҮЗЭМЧИН ЭХНЭРИЙН ТОЛГОЙН ГОЁЛ Бүтээлч: тодорхойгүй Холбогдох он цаг: 1950-иад он Хадгалагдаж буй газар: Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей Дурсгалын шинж байдал: Толгойн гоёл: мөнгө, шүр, оюу, даавуу. Өндөр 11.5см, урт 47.5см, жин 1800 гр. Хувийн дугаар: СҮМ1959.10.2
774. Дурсгалын нэр: ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ЖИРАВ Бүтээлч: Занабазарын шавь нар Холбогдох он цаг: XХ зууны эх Хадгалагдаж буй газар: Төв аймгийн музей Дурсгалын шинж байдал: Зэс хөөмөл, алт шармал, өндөр нь 24.9см, урт нь 21.2см, зузаан нь 2см, жин нь 3250 гр. Хувийн дугаар: 83-1181
775. Дурсгалын нэр: САНДУЙН ЖҮД (НУУЦЫН ХУРААНГУЙ) Бүтээлч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч Холбогдох он цаг: XIX зуун Хадгалагдаж буй газар: Эрдэнэзуу музей Дурсгалын шинж байдал: Шүтээн зураг. Даавуу, шороон будаг. Эх зураг: 110.5х206см, хүрээ: 122.2х 215 см. Хувийн дугаар: 65-1493, 4/108
776. Дурсгалын нэр: СЭЦЭН ХАНЫ ТАМГА, ТАМГАНЫ ХАЙРЦАГ Бүтээлч: Нэр тодорхойгүй урлаач Холбогдох он цаг: 1728 он Хадгалагдаж буй газар: Хэнтий аймгийн музей Дурсгалын шинж байдал: Тамга: ган төмөр цутгамал, суурийн хэмжээ 10.9х10.9см, жин 3.9кг. Тамганы хайрцаг: суман мод, мөнгөн тоногтой, улаан хүрэн хамбан дотортой, өндөр 18.2см, өргөн 16.9см, жин 2120 гр. Дардас нь "Халхын Сэцэн ханы тамга" гэсэн монгол, манж бичигтэй. Хувийн дугаар: 63-8 (тамга) 63-3 (тамганы хайрцаг)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
