- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 235
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасугай:
Ц.Жадамбаа -Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга;
Б.Батсайхан -Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч;
Э.Сумьяа - Засгийн газрын ахлах референт;
Ш.Батмэнд -Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч;
П.Гансүх -Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын зөвлөх;
Б.Батцэцэг -Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга;
Б.Билэгдэмбэрэл -Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн дарга;
Н.Пагмасүрэн -Барилга, хот байгуулалтын яамны бичиг хэргийн эрхлэгч;
Б.Батбаатар -Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол дуучин;
С.Батсүх -"Бага боловсролын шинэчлэл" хөтөлбөрийн багийн ахлагч;
З.Цэрэнчимэг -Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга;
Ц.Цэндсүрэн -Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга;
А.Пүрэв -Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн;
Л.Нямдагва -Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны хэлтсийн дарга;
Д.Баттогтох -Хөдөлмөрийн төв биржийн дэд захирал;
Ц.Уртнасан -Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч;
Д.Эрдэнэбаяр -Эдийн засгийн хөгжлийн яамны Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга;
Д.Дэлгэрцогт -Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;
Г.Соёлгэрэл -Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
