- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 214
Улаанбаатар хот
МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан байгуулах, зохицуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, "Мэдээллийн санд төвлөрүүлэх мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан байгуулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
