A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын15-ны өдөр

Дугаар 215

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Концессын зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 51 дүгээр зүйлийг нэмсүгэй:

Хоёр. Авто замын төслүүд

51

Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын төсөл

Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 17.5 км хурдны авто зам барих

Барих-шилжүүлэх

Авто замын барилгын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Шууд гэрээ байгуулах

2. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан жагсаалтын 52 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

Хоёр. Авто замын төслүүд

52

Нисэх онгоцны буудал болон нийслэлийг холбосон авто зам барих төсөл

Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай холбох хурдны авто зам барих

Барих – шилжүүлэх

Хурдны авто замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

3. Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээний концессын гэрээний нөхцөлийн талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцээ хийж концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР