- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЗГ-ын 2014-1-28-ны 24-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар Улаанбаатар
сарын 6-ны өдөр Дугаар 236 хот
ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЗГ-ын 2014-1-28-ны 24-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, Газрын тосны тухай хуульд заасан гэрээлэгчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
№ |
Хилийн боомтын нэр |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) |
||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
|||
90 хүртэл |
90 болон түүнээс дээш |
|||
1 |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
130,000.0 |
0 |
109,000.0 |
2 |
Ханх, Ульханмайхан |
130,000.0 |
0 |
109,000.0 |
3 |
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг |
130,000.0 |
0 |
109,000.0 |
2. Энэ тогтоолын 1-д зааснаас бусад зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
№ |
Хилийн боомтын нэр |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) |
||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
|||
90 хүртэл |
90 болон түүнээс дээш |
|||
1 |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
0 |
0 |
0 /ЗГ-ын 2013-12-7-ны 406-р тогтоолоор өөрчилсөн. Энэ тогтоолыг 2013-12-15-ны өдрөөс дагаж мөрдөнө./ |
2 |
Ханх, Ульханмайхан |
0 |
0 |
0 /ЗГ-ын 2013-12-7-ны 406-р тогтоолоор өөрчилсөн. Энэ тогтоолыг 2013-12-15-ны өдрөөс дагаж мөрдөнө./ |
3 |
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг |
0 |
0 |
0 /ЗГ-ын 2013-12-7-ны 406-р тогтоолоор өөрчилсөн. Энэ тогтоолыг 2013-12-15-ны өдрөөс дагаж мөрдөнө./ |
3. Олборлосон нүүрсээ экспортод гаргадаггүй, дотоодын цахилгаан станцад тогтмол нийлүүлдэг, ашигт малтмал олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг энэ тогтоолын 2-т заасан хэмжээгээр тогтоосугай.
4. Импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг салбар харгалзахгүй "3" хувиар тогтоосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварыг салбарын онцлог харгалзан тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
6. Энэхүү тогтоолыг 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A

