A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 238

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Хөгжлийн банкны тухай хуулийн 22.1.3, Төсвийн тухай хуулийн 10.1.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгт хүргэн нэмэгдүүлсүгэй.

2. Хөгжлийн банкны Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2013 оны улсын төсвөөс боломжит хэмжээгээр нэмэгдүүлж, цаашид шаардлагатай эх үүсвэрийг улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

3. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 85, 286 дугаар тогтоолын дагуу олгосон зээлийн баталгааны хүрээнд Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжсэн төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн төлбөрийг Хөгжлийн банкинд улсын төсвөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр багтаан төлөхөөр холбогдох гэрээнд өөрчлөлт оруулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР