- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаарсарын 6-ны өдөр
Дугаар 243
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Гаалийн ерөнхий газрын эзэмшлийн 60 айлын орон сууц, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 28 дугаар байрны 16 айлын орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 46 дугаар байрны 43 айлын орон сууц, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 60/1 дүгээр байрны 3 айлын орон сууцыг тус тус одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд зөвшөөрсүгэй.
2. Орон сууцны байрлал, ашиглалтад орсон огноо, эзэмшигчдийн тоо, талбайг хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
