- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 248
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын дээд шүүхийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын хөвөө хотхонд байрлалтай "Үйлдвэр 36" байрны 2 айл (хаалганы дугаар 25, 42)-ын сууц, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 өрөө сууц болон Стандартчилал, хэмжил зүйн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах 8 айлын орон сууцыг оршин суугчдад нь хувьчилсугай.
2. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан орон сууцыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хувьчлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх