- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 253
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн орон сууцны корпораци" (ТОСК) 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулсугай.
2. "Төрийн орон сууцны корпораци" хуулийн этгээдийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж Засгийн газарт танилцуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгасугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-ийн чиг үүрэг, орон тоо, төсөв, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг "Төрийн орон сууцны корпораци"-д балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт тус тус даалгасугай.
4. "Төрийн орон сууцны корпораци" хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн тогтолцоог бий болгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороо (Н.Алтанхуяг)-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
