A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН, ТЭДГЭЭРИЙГ ОРЛОХ БЭЛДМЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 254

Улаанбаатар хот

ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН, ТЭДГЭЭРИЙГ ОРЛОХ БЭЛДМЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2007 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого"-ын 2.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гамшиг, онцгой байдлын үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөц бүрдүүлэх оношлуур, багаж төхөөрөмж, хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Дээрх нөөцийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2014 оноос эхлэн улсын төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч. Улаан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ