A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 259

Улаанбаатар хот

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг бие даасан удирдлагын бүтэцтэй байхаар бүтцийг шинэчлэн батлахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

2. "Тусгай хамгаалалттай газрын хилийн цэс, хамгаалалтын горимыг батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН