A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 262 хот

АГААРЫН ХӨЛГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

/ЗГ-ын 2013-11-23-ны 383-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 9.4, 9.7, Засгийн газрын Бодлогын зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Boeing 767-300ER" агаарын хөлгийг худалдан авах ажлын хүрээнд "МИАТ" ТӨХК болон "Голомт" банк хооронд байгуулсан зээлийн гэрээний нөхцөл болох 25,0 (хорин таван) сая хүртэл ам.долларыг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс гэрээний үндсэн дээр Хөгжлийн банкаар дамжуулан 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийг эргэн төлөх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар), "МИАТ" ТӨХК (Г.Жаргалсайхан)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР