- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 8 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 282
Улаанбаатар хот
ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны 2013 оны батлагдсан төсвийн хэмнэгдсэн зардалд багтаан зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
