A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 286

Улаанбаатар хот

ТӨРИЙН БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 29.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 85.0 (наян таван) тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Төрийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Төрийн банкны энгийн хувьцаа нэмж гарган, Монголбанк эсхүл Хадгаламжийн даатгалын корпорацид худалдахаар санал болгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3. Төрийн банкны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН