A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 292

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Гаалийн ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, конторын зориулалттай 2 давхар барилгыг Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА