A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 288

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, гардан тулааны дэлхийн аварга, боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга, дугуйн Ази тивийн аварга, хөнгөн атлетикийн Ази тивийн аварга, жюү-жицу бөхийн дэлхийн аварга, даамын их мастер, жүдо бөхийн насанд хүрэгчдийн гран-при, жүдо бөхийн насанд хүрэгчдийн мастерс, Ази тивийн аварга, паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчин тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасны дагуу мөнгөн шагнал олгосугай.

2. Шагналд зарцуулах 508.200.000 (таван зуун найман сая хоёр зуун мянган) төгрөгийг 2013 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ