A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 264

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.2, 6.1.1-д заасан хэлцэл хийх зөвшөөрлийг хавсралтад дурдсан 6 аж ахуйн нэгжид олгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР