A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 277

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан "Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-аас хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хассугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний зураг төсөл, ажлын даалгаврыг бэлэн болгож, зохион байгуулах боломжийг бүрдүүлэхийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА