A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 297

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2013 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай" 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 92 дугаар тогтоолын "агнуулах" гэсний дараа "идлэг шонхор шувуу 20 хүртэл толгойг барих" гэж нэмсүгэй.

2. Тусгай зориулалтаар идлэг шонхорыг барих, гадаадад гаргах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН