A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 299

Улаанбаатар хот

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Нүүрсний экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр Боомтын зориулалттай нарийн төмөр зам барьж 2013 онд ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт тус тус даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 96-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд "Говийн зам" ХХК-ийн барьсан авто зам, "Энержи ресурс" ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР