A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 301

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан "Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

2. Энэхүү хэлэлцээрийг баталсан тухай Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газарт мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ