A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.1, 9.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ажлын албаны бүтцийг дор дурдсанаар баталж, орон тооны дээд хязгаарыг 26 байхаар тогтоосугай:

1.1. Тусгай зөвшөөрөл олгох нэгж;

1.2. Эрх зүй, мэдээлэл, захиргааны нэгж;

1.3. Үнэ тарифын нэгж.

2. Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааг эхлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид, зөвлөлийг ажлын байраар хангахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд тус тус даалгасугай.

3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2012 оны үйл ажиллагааны зардалд шаардагдах 208.7 (хоёр зуун найман сая долоон зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

4. Нийслэл, орон нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ, тарифыг үе шаттай шинэчлэн тогтоох асуудлыг судалж шийдвэрлэхийг зохицуулах зөвлөл (Б.Эрдэнэчимэг)-д, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, гадаад орнуудын санхүүжилтээр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2012 онд багтаан барагдуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.ДАШДОРЖ