- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 194
Улаанбаатар хот
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Хүй долоон худагт баригдах авто зам, авто зогсоол болон худалдаа, үйлчилгээний талбайн барилгын ажлыг "Гудамж төсөл"-ийн хүрээнд Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.
2. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн үндсэн болон хүүгийн төлбөрт шаардагдах хөрөнгийг тухай бүр улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
