- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2012-11-17-ны 131-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 305
Улаанбаатар хот хот
ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 249 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан "Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-ын XXYIII.4.7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
XXYIII.4.7 | 353 | Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын технологийн паркийн захиргаа байгуулах, ерөнхий төлөвлөгөө боловсруулах /Дорноговь/ | 2013 | 2013 | 7,200.0 | 7,200.0 |
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлтэй уялдуулан "Багануурын үйлдвэр технологийн паркийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах төсөл, арга хэмжээг 700.0 (долоон зуун) сая, Дарханы үйлдвэр технологийн паркийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах төсөл, арга хэмжээг 800.0 (найман зуун) сая төгрөгт тус тус багтаан зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A

