- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУРДНЫ ЗАМ БАРИГДАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 307
Улаанбаатар хот
ХУРДНЫ ЗАМ БАРИГДАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт уялдуулан "Гудамж" төслийн хүрээнд баригдах "Туул голын хурдны зам"-ын талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан талбайн солбицол хэсэгт шинээр зориулалтын бус газар олголт хийхгүй байх, барилгын ажил эхлүүлэхгүй байх, солбицлын зурваст газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай.
3. "Туул голын хурдны зам" баригдах талбайн солбицлын зурваст газар чөлөөлөхөд шаардагдах нөхөн олговрыг "Гудамж" төслөөс санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
