A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 308

Улаанбаатар

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.9, Улсын Их хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үнэт цаас гаргаж, арилжаалахыг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:

"1. Улсын Их хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолд заасан 140.4 (нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая) тэрбум төгрөгийн үнэт цаасыг арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох зорилгоор арилжаалахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй."

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үнэт цаас гаргаж, арилжаалахыг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолын үндэслэл хэсгийн "Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол" болон тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР