A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 309

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 122 дугаар тогтоолын хавсралтын "II. Нийгмийн хэв журам хангах салбарт" гэсэн хэсэгт "10. Цагдаагийн дүрэмт хувцас, тусгай зориулалтын материал, чимэг хэрэгслэл бэлтгэх, мансууруулах болон согтуурал хэмжих багаж", "Ү. Тусгай зориулалтын барилга байгууламж" гэсэн хэсэгт "3. Шүүх, прокурор, тахарын алба, хууль сахиулахын их сургууль, мөрдөн шалгах болон гэрч, хохирогчийг хамгаалах зориулалт бүхий албаны барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, засвар, үйлчилгээ." гэсэн заалт тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН