- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 64-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 313
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн 5 дахь хэсэг (Хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат)-т "3. Гуравдугаар үе шат буюу 2014-2015 он (богино хугацаа)" гэсэн 3 дахь үе шат, мөн "5.3. Гуравдугаар үе шат (2014-2015)-нд Үндэсний төв архив, төрийн архивуудад хадгалагдаж буй цаасан суурьт баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх ажлыг зохион байгуулна." гэсэн заалт тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A
