A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 316

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВД ХАНДИВ ӨГӨХ ТУХАЙ

"Олон улсын судалгааны төв байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 202 дугаар тогтоол, "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулж байгаатай холбогдуулан тус төвийн үйл ажиллагааг тогтворжуулахад зориулж 540.0 (таван зуун дөчин) сая төгрөгийг хандив болгон Гадаад харилцааны сайдын 2014 оны төсвийн багцад тусгуулж, гүйцэтгэлийг нь хянаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД