A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн улсын төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулахтай холбогдсон зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.2012 оны төсвийн тодотголын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлахтай холбогдсон харилцаанд энэ хуулийн 1 дүгээр зүйл хамаарахгүй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад зүйл, заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ